• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55675.98

( 611.63 1.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55675.98 611.63
MSE A Индекс 21296.03 228.18
MSE B Индекс 14617.58 45.97

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ИДЭВХ НЭМЭГДЛЭЭ.

2012-07-05 17:22:25

  Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны шинэ системээр хийгдсэн 4 дэхь өдрийн арилжаанд нийт 8 брокер, дилерийн компани оролцож, нийт 4,634,420 төгрөгийн арилжаа хийлээ. Ийнхүү шинэ системээр хийгдсэн эхний өдрийн арилжааны төлбөр, тооцоо өнөөдрийн 12:00 цагт гүйцэтгэгдэж, төлбөр тооцооны анхны цикл амжилттай явагдаж дууслаа.

Олон улсад түгээмэл хэрэглэгддэг Т+3 системийн дагуу тавигдаж буй шаардлага нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой бөгөөд МХБ-ийн гишүүн брокер, дилерийн компаниуд энэхүү шаардлагыг хангахын тулд төлбөр тооцоо гүйцэтгэгч банкуудтай гэрээ байгуулахаар идэвхтэй ажиллаж байна.  

МХБ-ийн зүгээс СЗХ-ны дэмжлэгтэйгээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор авч буй энэхүү арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэхийн хамт нийт гишүүн компаниуддаа ажлын амжилт хүсье.