• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

5.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖААГ ХИЙЛЭЭ

2017-01-10 15:44:34

2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “I”, “II ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 26,495 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцаа өсч, 4 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 5 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Монголын цахилгаан холбоо” компани хамгийн өндөр буюу 7.54-иар өссөн бол “Шарын гол” 4.17%, “Улсын их дэлгүүр” 2.49%-иар тус тус өслөө. ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай, 16.99%-ийн хүүтэй 60,000 ширхэгийг 5,323,500,000 төгрөгийн гүйлгээ хийдсэн.  

Мөн 2017 оны Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн анхны арилжаа өнөөдөр явагдаж нийт 5,390 ширхэгийг 499,491,300 төгрөгөөр арилжлаа. Тус арилжааг “Новел ҮЦК” ХХК болон "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК-иуд хийсэн юм.

Энэ өдөр нийт 5,848,538,080.00 төгрөгийн арилжааг хийж "MSE ALL"  нэдсэн индекс 847.12 нэгж болж 0.13%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,438,951,573,279.00 төгрөг боллоо. 

Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ