• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

FTSE-ИЙН ЗЭРЭГЛЭЛ АХИСНААР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭНЭ

2017-01-16 17:27:18

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоолол, зах зээлийн зэрэглэл тогтоох чиглэлийн үйл ажиллагаагаар тэргүүлэгч Их Британийн “FTSE Group”-ийн Засаглалын зөвлөл 2016 оны 4 дүгээр улиралд хуралдаж зарим улсын зэрэглэлийг ахиулсан байна. Үүнд:

“Frontier”  буюу “Хөгжиж буй зах зээл” зэрэглэлийн “Ажиглалтын жагсаалт”-нд Монгол улстай хамт багтаж байсан Латив болон Палистин зэрэг орнууд ангилал дэвшиж “Frontier” зэрэглэлтэй болсон байна. Ингэснээр тус орнуудад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, цаашлаад европын хөрөнгө оруулалтын сангуудын сонирхлыг татаж эхэллээ.

Монголын хөрөнгийн зах зээл цаашид зэрэглэл дэвшихийн тулд үнэт цаасны Кастодианы үйл ажиллагааг идэвхжүүлэх, үнэт цаасны төлбөр тооцоог боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. 

Жич: FTSE групп нь дэлхийн санхүүгийн төв Лондон хотноо байрладаг бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 250,000 гаруй индексийг арилжааны эцэст болон бодит цагийн горимоор тооцоолон гаргаж зах зээлд мэдээлдэг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахдаа зөвхөн FTSE-гийн индексийн тооцоолол, зах зээлийн мэдээлэлд суурилдаг нь дэлхийн санхүүгийн зах зээлд асар том байр суурь, нэр хүнд бүхий байгууллага гэдгийг илтгэж буй хэрэг юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ