• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ТУЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

2017-05-10 07:42:27

“Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг 2017 оны 5 дугаар сарын 8, 9-ний  өдрүүдэд  зохион байгууллаа.

Тус сургалтанд 70 гаруй компани оролцсон бөгөөд Хөрөнгийн зах зээлийн нөөц боломж, Үнэт цаас гаргагчдын үүрэг, түүний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудын талаар МХБ-ээс мэдээлэл өгч, санал солилцлоо. Мөн компанийн мэдээллийг хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдад хүргэх, ил тод байдлыг сайжруулах зорилгоор “Үнэт цаас гаргагчаас цахим хэлбэрээр мэдээлэл ирүүлэх тухай заавар”-ын шинэчилсэн найруулгыг танилцуулж, хэрхэн дагаж мөрдөх талаар арга зүйн зөвлөгөө өглөө.

Сургалтын үеэр хувьцаат компаниудын үүргийн хэрэгжилтийг зохих шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэн хууль, тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн ажиллаж байгаа “Гермес центр” ХК, “Монгол шуудан” ХК, “Тахь ко” ХК, “Шарын гол” ХК-иудын ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарыг “ОНЫ ШИЛДЭГ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА” -аар шалгаруулж өргөмжлөл олгов.

Харин сургалтанд хамрагдаагүй үлдсэн хөдөө орон нутгийн компаниудын ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг 5 дугаар сардаа багтаан онлайн хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна.

 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ