• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

СЗХ-НООС ЗӨВШӨӨРӨГДСӨН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН ТҮР ЖАГСААЛТЫГ БАТАЛЛАА

2017-07-21 11:47:16

2013 оны 5 дугаар сарын 24-ны өдөр “Үнэт цаасны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдаж, мөрдөгдөж эхэлснээр гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд Монгол Улсад, Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд олон улсад давхар бүртгэл хийлгэх замаар хувьцаагаа арилжаалах эрх зүйн орчин нээлттэй болсон билээ.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь энэхүү эрх зүйн боломжийг бодит ажил хэрэг болгохоор зах зээлийн зохицуулагч болон оролцогч байгууллагуудтай хамтран ажиллаж, холбогдох дүрэм, журмуудад шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах ажлуудыг эхлүүлээд байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 7-р сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 18 дугаар зүйлийн 18.4 дэх заалтуудын дагуу Монголын хөрөнгийн биржийн саналыг үндэслэн "Монгол Улсад үнэт цаас гаргаж болох гадаадын үнэт цаас гаргагчийн бүртгүүлсэн арилжаа эрхлэх байгууллагын түр жагсаалт" болон "Монгол Улсын хадгаламжийн бичгийн суурь үнэт цаасны бүртгэл бүхий харьяалах улсын түр жагсаалт"-ыг тус тус батлан гаргасан байна. 

Энэхүү шийдвэр нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах сайн тогтолцоо бүхий 26 хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцаа, 24 улсад бүртгэлтэй үнэт цаасанд суурилсан хадгаламжийн бичгийг Монголын хөрөнгийн зах зээлд арилжихад дотоодод мөрдөгдөж буй холбогдох дүрэм, журмын шалгуур, шаардлагаас хөнгөлөх, чөлөөлөх боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын нэр бүхий 5 хөрөнгийн биржид хувьцаа нь арилжаалагдаж буй 30 гаруй компанийн үнэт цаасыг дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахын зэрэгцээ ард иргэд эдгээр компаниудын хувьцааг эзэмшиж, ашиг шимийг нь хүртэх боломж илүү ойртож байна.

СЗХ-ны шийдвэрийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ