• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50921.17

( 205.02 0.4% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50921.17 205.02
MSE A Индекс 19514.07 180.96
MSE B Индекс 14367.64 -6.48

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН 2017 ОНЫ 2-Р УЛИРЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ НИЙТЛЭГДЛЭЭ

2017-08-15 12:02:58

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн "Гишүүнчлэлийн журам"-ын 4.4.6 болон Гишүүнчлэлийн гэрээний 2.4.6.1-д тус тус зааснаар гишүүн үнэт цаасны компани нь  "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуульд заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт дараа оны 3 дугаар сарын 10-ны дотор, хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 25-ны дотор Биржид тус тус ирүүлэх үүрэгтэй байдаг. 2017 оны 2-р улирлын санхүүгийн тайланг нийт 58 гишүүн компаниас 42 компани хугацаанд нь ирүүлсэн байна.

Тайлант хугацаанд компаниудын эргэлтийн хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43 хувиар, богино хугацаат өр төлбөр 83 хувиар, эздийн өмч 10 хувиар, нийт хөрөнгө 23 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар санхүүгийн тайлангаа ирүүлсэн 49 компанийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ