• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ, САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ ХАМТРАН АЖИЛЛАНА

2017-10-26 11:25:25

Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын нэг болох хөрөнгийн зах зээлийг олон нийтэд таниулах ажлын хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монголын хөрөнгийн бирж, Санхүү эдийн засгийн их сургууль хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь хөрөнгийн зах зээлийн чиглэлээр сургалт, судалгаа, шинжилгээний хүрээнд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах гэх зэрэг хамтын үйл ажиллагаануудад оршино.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ