• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН “ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ”-Д ДАВХАР БҮРТГЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ТУСГАЖ, СЗХ-ГООР БАТЛАМЖЛУУЛАХААР ХҮРГҮҮЛЛЭЭ.

2018-01-29 17:32:14

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2013 онд батлагдсанаар үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулах нарийвчилсан журам батлагдаагүй байснаас гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэн үнэт цаасаа арилжих боломжгүй байсан билээ.

Иймд, үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”-ыг СЗХ болон МХБ-ийн хамтарсан ажлын хэсгээс боловсруулж, СЗХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 223 тоот тогтоолоор баталсан. Тус журамтай нийцүүлэн, үнэт цаасны давхар бүртгэлийн үйл ажиллагааны зохицуулалтыг тусгасан, бүртгэлийн ажиллагааг олон улсын нийтлэг практиктай нийцүүлэн сайжруулсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулгыг МХБ-ийн ТУЗ-ийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/01 тоот тогтоолоор батлан СЗХ-нд батламжлуулахаар хүргүүллээ.

 

МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулгын онцлох өөрчлөлтүүдээс дурьдвал:

  • Үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах бүлэг нэмж, давхар бүртгүүлэх компаниудад тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэхээр тусгасан.
  • Үнэт цаас гаргагчид тавигдах шалгуур, шаардлагыг шинэчлэн тогтоосон, уул уурхайн компаниудад тавигдах шалгуурыг нэмж оруулсан.
  • Бүртгэлийн хураамжийн тооцооллыг зах зээлийн нийт үнэлгээнээс тооцохоор өөрчлөлт оруулсан. Компанийн сайн засаглалыг дэмжих үүднээс нэгдүгээр ангиллын компаниудын үнэт цаас бүртгүүлэх бүртгэлийн хураамж болон жилийн хураамжид хөнгөлөлт үзүүлэх заалтуудыг нэмсэн.
  • Тогтвортой санхүүжилтийг дэмжих үүднээс тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн үйл ажиллагаатай компаниудын бүртгэлийн хураамжийг хөнгөлөх зохицуулалтуудыг шинээр нэмж тусгасан.

 

МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам” нь үнэт цаас гаргагчид тавигдах шалгуур, шаардлагыг тогтоох, үнэт цаас гаргагчийн байнгын үүргийг тодорхойлох зэргээр чухал ач холбогдолтой тул гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын үнэт цаасыг давхар бүртгэхийн тулд уг журам зайлшгүй шинэчлэгдэн СЗХ-гоор батламжлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх шаардлагатай билээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ