• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН “ҮНЭТ ЦААСНЫ ҮНИЙН ИНДЕКС ТООЦОХ ТУХАЙ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛЖ, СЗХ-ГООР БАТЛАМЖЛУУЛАХААР ХҮРГҮҮЛЛЭЭ.

2018-01-29 18:07:50

МХБ нь үнэт цаасны үнийн индексийг 1995 оноос хойш тооцоолж байгаа бөгөөд МХБ-ийн ТУЗ-ийн 2017 оны 2017/09 тоот тогтоолоор “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай” журмын шинэчилсэн найруулгыг баталж, СЗХ-гоор батламжлуулахаар хүргүүллээ. МХБ-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам”-ын шинэчилсэн найруулгын онцлох өөрчлөлтүүдээс дурьдвал:

  • Компанийн үнэт цаасны олон нийтийн дунд чөлөөтэй арилжигдах тоо ширхгийг нарийвчлан тооцох

Үнэт цаасны олон нийтэд чөлөөтэй арилжигдах тоо ширхгийг үндэслэн индекс тооцох нь тооцооллыг нарийвчлан сайжруулдаг бөгөөд манай зах зээлийн хувьд зөвхөн төрийн эзэмшил дэх хувь хэмжээг индексийн тооцооллоос хасдаг байсан билээ. Индексийн тооцооллыг илүү нарийвчлалтай, зах зээлийн бодит хандлагад нийцүүлэхийн тулд нийт хувьцааны 5 ба түүнээс дээш хувийг эзэмшиж буй хөрөнгө оруулагчдын эзэмшил дэх хувь хэмжээг хасч тооцно.

  • ТОП20 индекс, I болон II ангиллын индексийг тус тус тооцох

МХБ-д бүртгэлтэй үнэт цаасыг бүртгэлийн шалгуураар I, II болон III ангилалд хуваадаг билээ. МХБ-д I болон II ангиллын үнэт цаасны индексийг нэвтрүүлснээр зах зээлийн чиг хандлагыг аль ангиллын компаниуд тогтоож байгааг харуулах төдийгүй индекст суурилсан бүтээгдэхүүн гаргах боломжийг бүрдүүлнэ.

  • MSE All индексийн тооцооллыг зогсоох

МХБ-д бүртгэлтэй зарим компаниуд, тухайлбал III ангиллын дийлэнх компаниуд нь идэвхтэй арилждаггүй бөгөөд арилжааны идэвх муутай компаниудыг оруулан индекс тооцох нь зах зээлийн чиг хандлагыг бодитоор харуулахгүй байх, тодруулбал өсөлт, бууралтын хэмжээг сааруулан харуулах тул MSE-All индексийн тооцооллыг зогсооно.  

  • Индексийн сагсыг жилд нэг удаа тооцдог байх,

ТОП-20 индексийн багцыг хагас жил бүр шинэчлэн тогтоодог байсныг жилд нэг удаа шинэчилдэг болгож, олон улсын жишигтэй нийцүүлснээр индексийг дагаж хөрөнгө оруулалт хийх илүү тогтвортой хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлэх, зардлыг бууруулах ач холбогдолтой юм.

МХБ-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай” журмын шинэчилсэн найруулгыг СЗХ-гоор батламжлуулснаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ