• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53227.9

( 108.11 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53227.9 108.11
MSE A Индекс 20352.34 8.12
MSE B Индекс 14090.45 -18.38

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-23 16:36:11

Энэ өдөр нийт 92,459,794,537 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2025-12-23 15:01:31

Бирж нь “Богино хугацаанд их ашиг олох боломжтой” гэх агуулга бүхий аливаа мэдээллийг шийдвэр гаргахаасаа өмнө нягтлах, тухайн платформ нь хөрөнгийн зах зээлд албан ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллагынх мөн эсэхийг баталгаажуулахыг зөвлөж байна.

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

2025-12-23 11:56:07

Бирж нь 1311 кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ТӨЛБӨР ТООЦООНЫ ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРМУУДЫН ТӨСЛИЙГ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ХҮРГҮҮЛЛЭЭ.

2018-05-14 12:18:46

Үнэт цаасны зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд “төлбөрийн эсрэг нийлүүлэлт” зарчимд суурилсан төлбөр тооцооны Т+2/3 горимыг эргэн нэвтрүүлэх ажил нэн тулгамдаад байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд 2017 оны 4 дүгээр сард "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-иар ахлуулсан ажлын хэсгийг "Арилжааны төлбөр тооцоо" ХХК , "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны бүрэлдэхүүнтэй байгуулж, “төлбөрийн эсрэг нийлүүлэлт” зарчимд суурилсан Т+2/3 горимыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн билээ. Тус ажлын хэсгийн хүрээнд,  үнэт цаасны төлбөр тооцооны Т+2/3 горимд шилжихэд шаардлагатай 6 багц журмыг шинээр боловсруулан нийт гишүүн үнэт цаасны компаниудад танилцуулж хэлэлцүүлсэн бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эдгээр журмуудын төслийг батламжлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүллээ.

Уг шинэчлэгдсэн журмууд батлагдсанаар урьдчилсан төлбөрт системийг халж дараа төлбөрт системд шилжих, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн төлбөр тооцоог гүйцэтгэдэг болох, тооцооны гишүүнчлэлийг бий болгох, зах зээлийг эрсдлээс хамгаалах зорилго бүхий Төлбөрийн баталгааны санг үүсгэн байгуулах зэрэг гол өөрчлөлтүүд зах зээлд хэрэгжиж эхлэх бөгөөд улмаар олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын гарц нээгдэх, Монгол улс олон улсад танигдсан "Фронтиер" зах зээлийн зэрэглэлтэй болж, олон улсын жишгийн дагуу өсч хөгжихөд том түлхэц болох юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ