• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51777.74

( 167.87 0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51777.74 167.87
MSE A Индекс 19584.69 73.08
MSE B Индекс 14859.76 141.91

Мэдээ мэдээлэл

"БАТС ҮЦК" ХХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "ФИНГЕЙТ СЕКЬЮРИТИС ҮЦК" ХХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

2025-11-20 11:20:59

Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй "БАТС ҮЦК" ХХК-ийн оноосон нэрийг "Фингейт секьюритис ҮЦК" ХХК болгон өөрчиллөө.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-11-20 09:03:06

Их эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр тохиож буйтай холбогдуулан “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу ажиллахгүй тул тухайн өдөр үнэт цаасны болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-19 14:57:04

Энэ өдөр нийт 63,421,774,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-06-05 14:04:16

2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 408,729 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс" (MRX+10.00) болон "Э-Транс Ложи" (ETR+5.88) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Фронтиер Лэнд Групп" (MDR-13.65)  болон "Шивээ Овоо" (SHV-12.72%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,771.96 нэгж болж 0.33 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,455,246,734,634 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                            
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ