• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2018-06-06 23:58:47

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ORACLE өгөгдлийн сангийн лиценз нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөгийг цахимаар холбогдох дансанд тушаан оролцоно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2016, 2017 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож байгаа үнийн дүнгээс доошгүй байх,

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг /харьяа газар, дүүргийн санхүү төрийн сангийн хэлтсээр заавал баталгаажуулсан/ 2016, 2017 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, дүгнэлтийн хамт,

    Тендерийн баталгааны үнийн дүн: 4,232,269 /дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга хоёр зуун жаран ес/ төгрөг байна.

Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өмнө 11 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 11 цаг 30 минутад цахимаар нээнэ.

Тендерийн баримт бичгийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-3,

“Монголын хөрөнгийн бирж”ТӨХК-ийн байр, Санхүүгийн алба, 304 тоот өрөө

Худалдан авалтын ажилтан Утас:99721499