• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53227.9

( 108.11 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53227.9 108.11
MSE A Индекс 20352.34 8.12
MSE B Индекс 14090.45 -18.38

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

2025-12-23 11:56:07

Бирж нь 1311 кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

12-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-22 17:34:56

Энэ өдөр нийт 83,380,205,178 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ШУНХЛАЙ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХҮҮ БОЛОН ҮНДСЭН ТӨЛБӨР ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-12-22 11:47:29

Шунхлай" хувьцаат компанийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 800,000 ширхэг, SHHK (3051 ба 3053) кодтой “Шунхлай бонд”-ийн үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдөж дууссан тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2018-06-22 15:40:37

2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 265,456 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" (HRD+14.97%) болон "Э-Транс ложистикс" (ETR+10.44%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" (BEU-12.31%) болон "Адуун чулуун" (ADL-12.00%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 72 ширхэг үнэт цаас 7,200,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19542.96 нэгж болж 0.61 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,439,056,088,638 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                            
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ