• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

56664.44

( 437.73 0.78% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 56664.44 437.73
MSE A Индекс 21645.31 218.77
MSE B Индекс 14600.07 17.76

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

2018-06-28 15:04:31

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын Захиргааны албанд Гадаад харилцааны мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.   

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк, санхүү, эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй их дээд сургууль төгссөн,

  • Англи хэлний яриа ба бичгийн мэргэжлийн түвшний мэдлэгтэй,

  • Мэргэжлийн салбарт 2 жилээс дээш хугацаанд ажилласан туршлагатай,

  • Санхүүгийн зах зээл, хөрөнгийн зах зээлийн тухай өргөн хүрээний мэдлэгтэй,

  • Компьютерийн оффис хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн,

  • Ажилдаа идэвхи санаачилгатай, хариуцлагатай,

  • Багаар хамтран ажиллах чадвартай,

  • Харилцааны өндөр соёлтой,

  • Гадаадад их дээд сургуульд сургууль төгссөн бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

  • Төрийн албан хаагчийн анкет

  • Цээж зураг 4 хувь /3х4 хэмжээтэй/

  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/

  • Гурван үеийн намтар

  • Иргэний үнэмлэх /хуулбар/

  • Оршин суугаа газрын тодорхойлолт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн Захиргааны албанд өөрийн биеэр авчирч өгнө үү.

Өргөдлийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-313315 /5212/

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ