• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50018.82

( 118.47 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50018.82 118.47
MSE A Индекс 19443.6 109.54
MSE B Индекс 14457.18 -7.31

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"АРД ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ МЭДЭЭЛЭЛ

2018-09-14 17:37:57

Монголын хөрөнгийн биржийн 2018 оны 6 дахь шинэ үнэт цаас, даатгалын салбараас үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргаж буй анхны компани болох "Ард даатгал" ХК нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 5.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн сурталчилгааг эхлүүлээд байгаа билээ. 

Тус компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 

Энэхүү хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг "БиДиСек ҮЦК" ХК, аудитын үйлчилгээг “Далай ван” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “И эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна.

Үнэт цаасны худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авна. 

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

Үнэт цаасны товч танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ