• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53867.64

( 248.13 0.46% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53867.64 248.13
MSE A Индекс 20493 -72.07
MSE B Индекс 14694.44 255.34

Мэдээ мэдээлэл

FEBRUARY 23, 2026 TRADING REPORT

2026-02-23 17:17:30

Total trade: MNT 5,459,581,212 (USD 1,531,112.92)

2-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-23 16:21:00

Энэ өдөр нийт 5,459,581,212 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"УЛААНБААТАР ХИВС" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-23 16:20:30

Тус компани 2025 оны үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнг харгалзан компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 2000 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Мэдээ мэдээлэл

НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭГДСЭН БАЙДЛААР ШИНЭЧИЛЛЭЭ

2018-09-28 14:27:44

Хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нөлөөлөх гол мэдээллүүдийн нэг нь тухайн хувьцаат компанийн нөлөө бүхий буюу 5-аас дээш хувь эзэмшигчдийн мэдээлэл байдаг билээ. "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь энэхүү мэдээллийг олон улсын жишгийн дагуу ил тод, нээлттэйгээр хөрөнгө оруулагчдад мэдээлэх, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.7  дахь заалт болон Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын хэрэгжилтийг хангуулахад анхааран ажиллаж байна. 

Үүний хүрээнд нийт хувьцаат компаниудын 2018 оны 7 дугаар сарын сарын 31-ний өдрийн байдлаар бүртгэлтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг Монгол, Англи хэл дээр нэгдсэн байдлаар шинэчлэн цахим хуудсандаа байршууллаа.

Энэхүү мэдээлэлтэй танилцахыг хүсвэл "Бүртгэлтэй ХК" ерөнхий цэснээс сонирхож буй компаниа сонгон орж, Ерөнхий мэдээлэл дэд цэсний "Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид" хэсгийг үзнэ үү.

 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ