• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50895.57

( -72.81 -0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50895.57 -72.81
MSE A Индекс 19395.62 29.85
MSE B Индекс 14307.82 -65.8

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 6 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-05-25 11:51:57

Сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

5-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-22 15:50:08

Энэ өдөр нийт 32,652,853,911 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2018-10-23 17:40:23

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлын хүрээнд зах зээлийн зохицуулагч болон мэргэжлийн байгууллагууд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран "Хөрөнгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг"-ийг 2018 оны 6 дугаар сард Булган, Дархан-Уул, Орхон аймгуудад  амжилттай зохион байгуулсан билээ. 

Орон нутгийн дараагийн өдөрлөгийг Увс аймагт 2018 оны 10 дугаар сарын 24, 25-нд, Баян-Өлгий аймагт 27-ны өдөр, Ховд аймагт 29, 30-ны өдрүүдэд Аймгийн ЗДТГ-ын байранд тус тус зохион байгуулж, хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулахаас гадна "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, арилжааны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх тул нутгийн иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ