• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50119.16

( -77.65 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50119.16 -77.65
MSE A Индекс 19005.34 -86.43
MSE B Индекс 14159.61 -49.64

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-10 17:28:54

Энэ өдөр нийт 70,849,063,457 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

2026-04-10 13:12:34

Тус уулзалтаар хөтөлбөр амжилттай хэрэгжихэд төр, зохицуулагч байгууллага, биржийн гишүүн ХК-иуд болон ҮЦК-иуд, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоодын хамтын оролцоо чухал болохыг онцоллоо.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-04-09 17:17:22

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

2018-12-31 15:10:26

Үнэт цаасны зах зээлийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид, салбарын холбоод, үнэт цаас гаргагч аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид, иргэд Та бүхэндээ айлчлан ирж буй 2019 ондоо ололт амжилтаар дүүрэн байхыг ерөөж, шинэ жилийн мэнд дэвшүүлье!

“Монголын хөрөнгийн бирж" ТӨХК болон хөрөнгийн зах зээлийн хувьд 2018 он амжилт, ололтоор дүүрэн жил байлаа. Тухайлбал, Монголын хөрөнгийн зах зээлийн 28 жилийн түүхэн дэх хамгийн олон IPO гарсан, хувьцааны хамгийн өндөр үнийн дүнтэй буюу 210 тэрбум төгрөгийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдсэн, анхны давхар бүртгэл хийгдсэн зэрэг ололт амжилттайгаар 2018 оноо үдэж байна.

Бид 2019 онд амжилтын буухиагаа үргэлжлүүлж, үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны "Төлбөрийн эсрэг Нийлүүлэлт" зарчимд суурилсан Т+2 системийг нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн, түүний дотор давхар бүртгэлтэй үнэт цаасыг зах зээлд гаргах зорилт тавин хөрөнгийн зах зээлд оролцогч бүх талуудын хамтын хүчин чармайлтаар эдгээр ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, зах зээлийн идэвхи, хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ