• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53619.51

( -1123.82 -2.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53619.51 -1123.82
MSE A Индекс 20565.07 -563.4
MSE B Индекс 14439.1 186.02

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-16 17:41:38

Энэ өдөр нийт 36,420,641,602 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"АЙТҮҮЛС" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР АШГИЙН 18.55 ХУВИЙГ НОГДОЛ АШИГТ ХУВААРИЛНА

2026-02-16 16:44:05

Тус компани 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашгийн 18.55 хувь буюу 137,808,496 төгрөгийг, нэгж хувьцаанд 4 (дөрөв) төгрөгөөр тооцож хуваарилна.

АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ, ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

2026-02-16 16:31:15

2026 оны 2 дугаар 28-ны өдрийн бямба гаригт үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй

Мэдээ мэдээлэл

"АРД КРЕДИТ ББСБ" КОМПАНИ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЛОО

2019-01-11 15:14:47

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/133 тоот тушаалаар “Ард Кредит ББСБ” ХК-ийн нийт 280,000,000 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлийн II ангилалд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын  9-ний өдрийн хурлаар хэлэлцэж, 03 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 25 хувь буюу 70 сая ширхэг хувьцааг нийтэд санал болгон худалдах зөвшөөрлийг олгосон байна.

Тус компани олон нийтэд арилжаалах хувьцааны 50 хувь буюу 35 сая ширхгийг стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 70 төгрөгөөр, үлдсэн 50 хувь буюу 35 сая ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 70-85 төгрөгөөр нийтэд санал болгон худалдаж, нийт 4.9-5.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулах юм. 

Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Ард Капитал групп ҮЦК” ХХК, аудитын үйлчилгээг “Далай Ван Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн И Эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит" ХХК тус тус үзүүлж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ