• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ШАРЫН ГОЛ” ХК САНХҮҮГИЙН ТАЙЛАНДАА “ЭРНСТ ЭНД ЯНГ МОНГОЛИА АУДИТ” ХХК-ИАР АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРГУУЛЖЭЭ

2013-06-17 13:08:31
"Шарын гол" ХК (MSE:SHG) нь 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайлангаа олон улсад нэр хүндтэй дэлхийн 3 том аудитын компанийн нэгд тооцогддог “Эрнст энд Янг” ХХК-ийн Монгол дахь салбар “Эрнст энд Янг Монголиа Аудит” ХХК-иар хянуулж, зөрчилгүй аудитын дүгнэлт гаргуулан хүлээн авсан тухайгаа мэдэгдлээ.
 
Тус компани нь “Эрнст энд Янг Монголиа Аудит” ХХК-иас 3 жил дараалан зөрчилгүй тайлан дүгнэлт хүлээн авсан нь өөрийн үйл ажиллагаа санхүүгийн үр дүнгүүдээ олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцсэн үнэн зөв, ил тод байлгахыг зорин хичээж ажиллаж байгаагийн нэгэн баталгаа юм.
 
Мөн энэ дашрамд тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр Кэнэт Фаррэл нь шинээр томилогдон ажиллах болсоныг компанийн зүгээс мэдээллээ. Тэрээр Индонезийн хамгийн томд тооцогдох олон нийтэд нээлттэй, ашигт малтмалын Буми Ресурс Минерал болон Буми Ресурс (нүүрсний уурхай) зэрэг компаниудад гүйцэтгэх захирлаар ажилладаг ажлын туршлагатай юм.
 
"Шарын гол" ХК-ийн санхүүгийн тайланг энд дарж  үзнэ үү.
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ