“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээлэл, технологийн албанд дараах ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:
- Мэдээлэл технологийн үйлчилгээний инженер;
- Программ зохиогч;
- Сүлжээ, дэд бүтцийн зохицуулагч.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Англи хэлний зохих мэдлэгтэй;
- Багаар болон бие даан ажиллах ур чадвартай;
- Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;
- Харилцааны ур чадвартай;
Ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага:
- Мэдээлэл, технологийн үйлчилгээний инженер
- Мэдээлэл технологийн инженер, комьпютерийн сүлжээний инженерийн бакалавр зэрэгтэй;
- Windows болон Microsoft server, Active Directory-ийн орчинд ажиллах чадвартай;
- Системүүд, комьпютер тоног төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай;
- Техник хангамж, программ хангамжуудыг суулгах, ажиллах чадвартай;
- Программ зохиогч
- Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
- Monitoring өгөгдлийн сангийн программ хангамж тохируулах ур чадвартай;
- PHP, SQL, C#, HTML5, CSS болон JAVASCRIPT технологиуд дээр ажиллах ур чадвартай;
- Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах өндөр түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
- Ямар нэгэн framework эзэмшсэн, Linux, Oracle-ийн албан ёсны сертифкатуудтай бол давуу тал болно;
- Сүлжээ, дэд бүтцийн зохицуулагч
- Компьтерийн сүлжээ, Компьютерийн шинжлэх ухаантай холбоотой чиглэлээр бакалавр зэрэгтэй мөн тухайн салбарт ажилласан туршлагатай байх;
- Мэдээллийн системийн талаар ойлголттой байх;
- Сүлжээний бүрэлдэхүүн хэсгийн талаар өргөн мэдлэгтэй, доорхи системүүдэд ажиллах чадвартай байх: Файрволл, Халдлагаас Сэргийлэх систем(IPS), Роутер, L3/L2 свич, Нэгдсэн холбооны менежер (UCM), Утасгүй сүлжээний удирдагч төхөөрөмж, Сүлжээний загвар, Арктектур;
- Англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх (аман болон бичгийн);
- Сүлжээний ашиглалт, IT инженерийн сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.(Oracle,Cisco training гэх мэт);
- Windows and Linux сервер дээрх үйлдлийн системүүдтэй ажиллах чадвартай байх.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/
- Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт
- Иргэний үнэмлэхний хуулбар
Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх болон namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.
Өргөдлийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж
Утас: 976-11-323715 /2114/
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ