• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГААР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД АРИЛЖААЛЛАА

2013-07-25 15:50:17
     2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 41 дүгээр тогтоолын 6 дугаарт “Хөрөнгийн зах зээлийг дэмжих бодлогын хүрээнд Засгийн газрын урт хугацаат өрийн хэрэгслийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах арга хэмжээг авах” ажлын хүрээнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 1,010,360,000 төгрөгийн Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжаа амжилттай явагдлаа.

   Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжааг Монголын хөрөнгийн биржээр явуулснаар хөрөнгийн зах зээлийн үнэт цаасны хөрвөх чадвар сайжирч, санхүүгийн зах зээлд богино болон урт хугацаат өрийн хэрэгслийн жишиг үнийн болон хүүгийн түвшин тогтох боломж нээгдэхээрээ онцлогтой юм.  
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ