• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ШАРЫН ГОЛ" ХК, "НАКО ТҮЛШ" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛЫН ДАГУУ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ

2013-10-01 10:28:06
Шарын гол (MSE:SHG) ХК-иас Нако Түлш (MSE:NKT) ХК-ийн 92,93% буюу нийт 11,723,989 ширхэг хувьцааг сайн дурын үндсэн дээр худалдан авах саналын дагуу арилжаа амжилттай явагдсанаар Дархан-Уул аймагт байрлах нүүрс баяжуулах болон шахмал түлшний үйлдвэрийг эзэмших болсон. Энэхүү үйлдвэр нь Шарын голын уурхайн нүүрсийг утаагүй шахмал түлш болон бүрэн шаталттай нүүрс болгон баяжуулах үйл ажиллагааг 2013 оны 10 дугаар сараас эхлүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
 
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мөн Дархан, Эрдэнэт зэрэг хотуудын гэр хорооллын оршин суугчдын дулааны үндсэн эх үүсвэр болох түүхий нүүрсийг утаагүй түлшээр орлуулж, утаагүй түлшний хэрэгцээг бүрэн хангахаар төлөвлөж байна.
 
Шарын гол ХК-ийн гүйцэтгэх захирал Грам Чапман: “Нако Түлш ХК-ийг худалдан авах ажиллагаа нь  Шарын гол ХК-ийн шахмал түлшний энэхүү өндөр боломжит зах зээл рүү нэвтрэн орох  үндэс суурьтай хийгдсэн бизнесийн цар хүрээний тэлэлт юм . Шарын гол ХК  нь утаагүй түлшний бизнесээ улам эрчтэйгээр өргөжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Цаашид ч хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор ашиг орлого, мөнгөн урсгалыг  өсгөх хамгийн ашигтай хөрөнгө оруулалтуудыг хийж ажиллах болно” гэж онцоллоо.
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ