• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН ББСБ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-20 08:46:49

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "ЛэндМН ББСБ" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа МХБ дээр 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани нь цахим зээлийн болон төлбөр тооцооны үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх зорилт тавин ажилласан бөгөөд дараах голлох үр дүнд хүрсэн байна. Үүнд:

  • LendMn open platform-ийг олон нийтэд танилцуулж, онлайн дэлгүүр, хямдралын купон, олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, хандивын системийг аппликейшндээ шинээр нэвтрүүлжээ. 
  • Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэрээт харилцагчийн тоо 2.5 дахин, олгосон зээлийн тоо 4.6 дахин, олгосон зээлийн дүн 5 дахин тус тус өсчээ.
  • Цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мен үетэй харьцуулахад даруй 2 дахин өсч, 2.56 тэрбум төгрөгт хүрчээ. 
  • Хувьцааны арилжааны хувьд өдөрт дунджаар 12.6 сая төгрөгийн хувьцаа МХБ-ээр дамжин арилжигдсан нь  нийт арилжааны үнийн дүнгийн 8.48%-тай тэнцэж байна. 

Цаашид тус компани нь БНСУ-ын зах зээлд хадгаламжийн бичиг гаргах замаар хувьцаагаа арилжихаар төлөвлөж байгаа тухай мэдэгдлээ. 

"ЛэндМН ББСБ" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ