• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ӨГӨӨМӨР-УУЛ” ХК -ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХААР ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2014-03-31 17:20:10
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 6.2.2, Компанийн тухай хуулийн 57.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Өгөөмөр-Уул” ХК (MSE:OZM)-ийн нийт гаргасан 57,835 ширхэг хувьцааны 54.6 хувь буюу 31,553 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох Ц.Ганболд, Б.Петр нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 45.4 хувь буюу 26,282 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 128  /нэг зуун хорин найм/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч, санал хүчинтэй байх хугацааг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоожээ.

“ӨГӨӨМӨР-УУЛ” ХК (MSE:OMZ)-ийн тухай:

Хаяг: Төв аймаг, Зуунмод сум
Захирлын нэр:  Петр
Байгуулагдсан огноо: 1991-12-30
МХБ-д бүртгүүлсэн огноо: 1993-04-12

Хаалтын ханш: 128 төгрөг
Хувьцааны төрөл: Энгийн
Үйл ажиллагааны чиглэл:
Барилга угсралт


Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ