• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ТАХЬКО” ХК 2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАЙЛАНГАА ИРҮҮЛЛЭЭ

2014-04-08 15:44:11

Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 505 тоот тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчаас мэдээллийг нийтэд тогтмол хүргэх тухай журам”-аар Хувьцаат компаниуд үйл ажиллагааны тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор, хагас жилийн тайланг жил бүрийн 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор МХБ-ийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээсэн байдаг.

Дээрх үүргээ хэрэгжүүлж “Тахько” ХК 2013 оны  үйл ажиллагааны товч тайланг МХБ-д ирүүлсэн байна. Тус компани нь 2013 онд хувьцаа эзэмшигчдийн хурлаа 2 удаа, ТУЗ-ийн хурлыг 8 удаа тус тус зарлан хуралдуулж, зохих шийдвэр, тушаал, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Компанийн санхүүгийн тайлан тэнцэл, тооцоог хуулийн хугацаанд гаргаж, тайлант хугацаанд 1,078,657,600.0 төгрөгийн орлоготой, 281,547,300.0 төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж,  улсын төсөвт 167,153,800.0 төгрөгийн татвар төлсөн байна.

“Тахько” ХК-ийн 2013 оны  үйл ажиллагааны товч тайланг энд дарж үзнэ үү.
 
 
 
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ