• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 2014 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН АРИЛЖААНЫ ТАЙЛАН

2014-04-11 16:47:03

Хувьцааны арилжаа:

2014 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаа нийт 62 удаа явагдаж, 110 хувьцаат компанийн 3,4 сая ширхэг үнэт цаасыг 5,3 тэрбум төгрөгөөр арилжаалж, өдөрт дунджаар 85.9 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 компанийн үнэт цаасны ханш өсч, 30 компанийн үнэт цаасны ханш буурч, 10 компанийн үнэт цаасны ханш тогтмол байна.

Нийт үнэт цаасны арилжигдсан ширхэгийн 90.47 хувь, үнийн дүнгийн 95.9 хувийг идэвхтэй арилжаалагдсан Ремикон, Э-Транс ложистикс, Гермес центр, Женко тур бюро, Хөх ган, Дархан гурил тэжээл, Улсын их дэлгүүр, Хай би ойл, Говийн өндөр, Сор, Баянгол зочид буудал, Апу, Оллоо, Монинжбар, Нако түлш, Таван толгой, Хүнс-Архангай, Говь, Хөвсгөл геологи, Би ди сек, Багануур, Монголиа девелопмент ресорсес, Эрээнцав, Мах импекс, Адуун чулуун, Арилжаа импекс, Шарын гол, Монголын цахилгаан холбоо, Хөвсгөл, Монгол савхи зэрэг 30 компанийн үнэт цаас эзэлж байна.

 

 

Багцын  арилжаа:

Тайлант хугацаанд 7 удаагийн багцын арилжаа явагдаж, нийт 5 компанийн 387.9 мянган ширхэг хувьцааг 3.3 тэрбум төгрөгөөр арилжсан нь нийт арилжааны үнийн дүнгийн 62.4%-ийг эзэлж байна.

Зах зээлийн үнэлгээ:

Нийт зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 75.9 тэрбум төгрөгөөр буюу 4.85 хувиар өсч, 1 их наяд 640.3 тэрбум төгрөг болсон байна. 

Индекс:

Тайлант хугацаанд ТОП-20 индексийн дээд үзүүлэлт 17153.80 нэгж, доод үзүүлэлт 15139.64 нэгж, дундаж үзүүлэлт 16344.90 нэгж байна.
ТОП-20 индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 761.78 нэгжээр буюу 4.90 хувиар өсч, 16304.02 нэгж болсон байна. 

Брокер дилерийн компаниуд:

Тайлант хугацааны эцсийн байдлаар нийт 79 Брокер дилерийн компани  бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс энэ улиралд 45 компани үнэт цаасны арилжаанд оролцож гүйлгээ хийсэн байна.  

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.  

 

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ