• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-18 17:48:00

Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн  2020 оны эхний хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны тайланг Хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд ерөнхийлөгч А.Билгүүн үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Баян Хѳндий Алтны Тѳслийн хѳгжүүлэлт болон Хѳндий Алтны Дүүргийн ѳндѳр агуулга бүхий нѳѳцийг тэлэх гол зорилтуудын хүрээнд үр дүнтэй ажиллаж зорилтот талбаруудад газрын  дѳт  гүнд,  ѳндѳр  агуулгатай  хүдэржилтийг  илрүүлсэн  байна.
  • Нарийвчилсан ТЭЗҮ-г амжилттай батлуулсан бөгөөд хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны ѳртѳг бага, богино хугацаанд буюу хоёр жилийн дотор эргэн төлөгдөх, ирээдүйд тэлэх  боломж бүхий Баян Хѳндий тѳслийн олборлолтыг 2022 онд эхлүүлэхээр тѳлѳвлѳөд байна.
  • 2020 оны 3-р улиралд БОНБНҮ-ний олон нийтийн хэлэлцүүлгийг хийж, хууль журмын дагуу батлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байна.
  • Уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай гол зѳвшѳѳрлүүд, ил уурхай болон холбогдох дэд бүтцийг барихад шаардагдах 100 га талбайн зѳвшѳѳрлийг авсан. 

  • Татварын тогтворжуулах гэрчилгээний ѳргѳдѳл тодорхой нѳхцѳлтэйгөөр зѳвшѳѳрѳгдсѳн бѳгѳѳд үүний хүрээнд Монгол Улсын ѳнѳѳгийн татварын хувь хэмжээ 9 жилийн турш тогтвортойгоор үйлчилнэ.

  • Хаалттай хүрээнд 20 сая кан.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн бөгөөд үүний 15 сая долларын санхүүжилтийг Канадын алтны магнат Эрик Спротт хийсэн байна. 

Танилцуулгын дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Хэвлэлийн мэдээний дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ