• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Д.АНГАРЫГ ТОМИЛЛОО

2014-06-24 15:50:21
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны  өдрийн 2014/04 тогтоолоор Д.Болормааг үүрэгт  ажлаас чөлөөлж,  Д.Ангарыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

Даваасүрэнгийн Ангар нь 1978 онд төрж, 1995 онд Нийслэлийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургуулийг төгссөн. АНУ-ын Төв Арканзасын Их Сургуулийг Санхүүч мэргэжлээр бакалавр, Ливерпүүлийн Их Сургуулийг Олон улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ШУ-ны магистрын зэрэгтэйгээр төгссөн.

2002 онд Сангийн Яаманд мэргэжилтнээр ажилд орсноор ажлын гараагаа эхэлсэн. 2008 онд тус яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж Засгийн газрын үнэт цаасны арилжаа, өрийн удирдлага, үйлчилгээ, эрсдэл зардлын шинжилгээ, Засгийн газрын дамжуулан зээл, төсвийн зээл, мөнгөн хөрөнгийн удирдлага, хугацаа хэтэрсэн өрийн хэлэлцээ зэрэг асуудлуудыг хариуцан ажиллаж байсан.

2011-2014 онуудад Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан байна.  
 
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ