• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЕЙШН НЬ ХАЙГУУЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЦСИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

2021-01-29 09:51:44

 Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) (“Эрдэнэ Ресурс” эсвэл “Компани”) нь Хар Морь талбайд 2020 онд хийсэн хайгуулын ѳрѳмдлѳгийн эцсийн үр дүнгүүдийг танилцуулж, энэхүү шинэ талбайг үргэлжлүүлэн судлах хайгуулын хѳтѳлбѳрийг эхлүүлснийг мэдээллээ.

Эрдэнэ Ресурсийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: 2020 оны эцсийн үр дүнгүүдэд тулгуурлан Хар Морь талбайг Баян Хѳндий ордын нээлтээс хойш Хѳндий Алтны Дүүрэг дэх хамгийн чухал нээлт хэмээн тодорхойлж байна. Ѳрѳмдлѳгийн интервалууд, дѳрвѳн километр трендийн турш тодорхойлогдож буй геофизикийн болон геохимийн тэмдэглэл нь Хар Морь талбайн хэтийн тѳлѳвийг баталгаажууллаа.” “Энэхүү нээлтийн талаар нарийвчлан судлаж, хайгуулын цогц хѳтѳлбѳрийг боловсруулахаар экспертүүдийн багтай хамтран ажиллахаар болоод байна. Бид 2021 оны 1-р улиралд хайгуулын хѳтѳлбѳрүүдийг эрчимтэй хэрэгжүүлэхээр тѳлѳвлѳж байгаа бѳгѳѳд хѳтѳлбѳр эцэслэгдмэгц дэлгэрэнгүй танилцуулна" хэмээн хэлжээ. 

 Энэхүү шинэ нээлт нь Хар Морь талбайн хязгаарлагдмал судалгаа хийгдсэн хэсэгт оршиж байгаа бѳгѳѳд 30.6 г/т алтны агуулга бүхий 1 метрийн интервал огтолсон AAD-48 цооногоос баруун зүгт 1 км-т байрладаг юм. Энэхүү AAD-61 цооног нь урьд нь танилцуулсан, хоорондоо 500 метр зайтай орших AAD-51 ба AAD-57 цооногуудын дунд буюу AAD-57 цооногоос ѳмнѳ зүгт 180 метрт оршдог.  AAD-61 цооногт 14 метрээс эхлэн 1.1 г/т алтны агуулга бүхий 26 метр багтаасан 0.53 г/т алтны агуулга бүхий 130 метрийн интервал огтолсон нь Хар Морь талбайн хамгийн зузаан алтны эрдэсжилт бүхий бүс юм

Мэдээллийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ