• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС АНХНЫ ГАВЬЯАТ ЦОЛТОН ТӨРЛӨӨ

2021-02-08 15:03:38

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн болон МҮЦАЭХ-ны удирдлагууд Монгол улсад Хөрөнгийн зах зээл үүсч "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК байгуулагдсаны 30-н жилийн ойг тохиолдуулан Гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан Очирбатын Батбилэгийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

О.Батбилэг нь Монголын Хөрөнгийн Биржийг анх байгуулагдахад Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 01 тоот тушаалаар биржийн нягтлан бодогчоор томилогдон ажилласан бөгөөд 1991-2000 оны 9 дүгээр сар хүртэл ажиллахдаа нягтлан бодогч, Санхүүгийн албаны дарга, Хяналтын албаны захирал, Дэд захирал, МХБ-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус дэвшин ажиллаж, МХБ-ийн барилгын засвар, боловсон хүчин, менежер, дилерүүдийг бэлтгэх, давтан сургах, биржийн дүрэм, журам, зааврыг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд идэвх санаачлага, үр бүтээлтэй ажилласан байна.

Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн Хяналтын системийг боловсруулж, Хяналтын алба, Гишүүн пүүсийн албыг санаачлан байгуулж, үйл ажиллагааг нь удирдаж ирсэн бөгөөд 1998-2005 онуудад Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны (МҮЦАЭХ)-ны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ