• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51581.69

( -86.16 -0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51581.69 -86.16
MSE A Индекс 20006.74 55.14
MSE B Индекс 14290.77 32.2

Мэдээ мэдээлэл

ХАНВА ИНВЕСТМЕНТ ГРУПП КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026-07-09 14:22:50

Талууд Монголын дижитал хөрөнгийн зохицуулах орчин, сэндбокс хүрээнд хөгжиж буй блокчэйн технологийн хэрэглээ, зах зээлийн хяналт, ил тод байдлын ач холбогдлын талаар харилцан санал солилцлоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-09 12:23:11

2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-07-09 12:18:07

Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.741 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"ГОВЬ" ХК 1500 АЖИЛТНАА ХУВЬЦААГААР УРАМШУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2021-06-29 03:56:04

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн I ангилалд бүртгэлтэй  "Говь" ХК нь 1500 ажилтнаа хувьцаагаар урамшуулах хөтөлбөрийг эхлүүлж байгаатай холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Хяналт зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан, УИХ гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, "Говь" ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Гэрэлмаа, "Таван богд капитал" ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,502 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

Нээлтийн үйл ажиллагааны үеэр "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан хэлэхдээ 2007 онд хувьчлагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 148 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, борлуулалтын орлогыг 11 дахин, хувьцааны ханшийг 13 дахин өсгөсөн байна. Өнөөдөр цар тахалтай холбоотойгоор компани, хувь хүн бүрийн өмнө багагүй бэрхшээл тулгамдаж байгаа ч "Говь" ХК-ийнхан бид энэ бүхнийг үл харгалзан дэлхийн зах зээлд үйл ажиллагаагаа улам тэлж байгаагаас гадна орон нутгийн хөгжилд өөрийн оролцоог нэмэгдүүлэх томоохон зорилгын дор Төв аймагт үйлдвэр цогцлоох төсөл хэрэгжүүлж байгаа  тухай онцлон дурдсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 800,900 ширхэг хувьцааг ажилтнуудын нэр дээрх дансанд худалдан авч байршуулах бөгөөд тусгайлан баталсан журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу захиран зарцуулах үйл ажиллагааг зохицуулсан байна.

"Говь" ХК нь 1981 онд байгуулагдсан, ямааны ноосыг технологийн өндөр түвшинд боловсруулж дэлхийд танигдсан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч брэнд төдийгүй Монголын Хөрөнгийн Биржийн Топ-20 индексийн багцад багтдаг, үйл ажиллагаа, компанийн засаглалаараа тэргүүлэгч компаниудын нэг юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ