• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

2021-07-02 08:28:49

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК (МХБ) нь зах зээлд арилжигдах бүтээгдэхүүний төрлийг олшруулах замаар хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах үүднээс хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг шинэ бүтээгдэхүүнийг бүртгэж, арилжаалах журмыг 2019-2020 онд шинээр боловсруулан батлуулсан билээ.  

Энэхүү ажлын хүрээнд дараагийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээр МХБ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журмууд, олон улсын жишигт нийцүүлэн ETF буюу биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын төслийг боловсрууллаа. 

Иймд үнэт цаасны компаниуд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд зэрэг зах зээлийн оролцогч байгууллагууд болон үнэт цаасны зах зээлийг сонирхон судлаачдыг саналаа doc@mse.mn хаягаар ирүүлэхийг хүсье. 

Журмын төсөлтэй Энд дарж танилцана уу. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ