• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-07-09 06:43:59

2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 454,916,611.75 төгрөгийн үнийн дүн бүхий 1,587,647 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Би ди сек" ХК (BDS+9.09%) болон "Монгол шуудан" ХК (MNP +8.43%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER -10.64%) болон "Говь" ХК (GOV -8.41%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 32,162 ширхэг нэгж эрхийг нийт 7,689,910 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 ширхэг үнэт цаасыг 200,000 төгрөгөөр, 3,850 ширхэг үнэт цаасыг 385,000 ам.доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.77 хувиар буурч, 33007.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,916,136,681,642.12 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ