• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-07-21 07:07:52

2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 222,451,847.87 төгрөгийн үнийн дүн бүхий 374,054 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хэрлэн Хивс" ХК (HRL+15.00%) болон "Багануур" ХК (BAN +10.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" ХК (TCK -6.14%) болон "Монгол Базальт" ХК (MBW -5.71%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаасыг  90,000 төгрөгөөр, 274 ширхэг үнэт цаасыг 27,400 ам.доллараар арилжаалсан байна. Мөн компанийн багцын арилжаагаар 10,000 ширхэг үнэт цаасыг 1,000,000 ам.доллараар арилжаалжээ. 

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 23,604 ширхэг нэгж эрхийг нийт 5,356,512 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.38 хувиар буурч, 32363.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,860,090,283,289.96 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ