• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ" ХАМТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2021-07-21 12:45:19

"Мандал Ассет Менежмент ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулсан "Мандал Ирээдүйн Өсөлт" хамтын хөрөнгө оруулалтын сан нь нийт 50 тэрбум (50,000,000,000) хүртлэх төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийг бүртгүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1/2304 тоот албан бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааг 2021 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулах билээ. 

Сангийн нэгж эрхийн танилцуулгад заасны дагуу тавин тэрбум (50,000,000,000) хүртэлх хөрөнгийн 47,500,000 ширхэг нэгж эрх буюу 47,500,000,000 (дөчин долоон тэрбум таван зуун сая) төгрөгийн хөрөнгийг олон нийтээс татан төвлөрүүлэх ба үлдэх 2,500,000 ширхэг нэгж эрх буюу 2,500,000,000 (хоёр тэрбум таван зуун сая) төгрөгийн хөрөнгө оруулалтыг үүсгэн байгуулагч хөрөнгө оруулалтын менежментийн компани болох "Мандал Ассет Менежмент" ХХК-аас оруулах юм. 

2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар тус сан нь олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгийн 80-аас дээш хувьтай тэнцэх дүн буюу 40 гаруй тэрбум төгрөгийн захиалгыг олон нийтээс хүлээн аваад байна. Арилжааны захиалгын явцыг бодит цагийн горимоор эндээс үзнэ үү. 

"Мандал ассет менежмент ҮЦК" ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21/045 тоот албан бичгээр арилжааны нөхцөлд зарим өөрчлөлт оруулах хүсэлтийн дагуу олон нийтийн захиалгын явц 100 хувь буюу 47,500,000,000 (дөчин долоон тэрбум таван зуун сая) төгрөгийн үнийн дүнд хүрсэн тохиолдолд захиалга хүлээн авах үйл ажиллагааг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хааж, захиалга өгсөн хөрөнгө оруулагчдын захиалгыг бүрэн биелүүлэхээр боллоо. 

"Мандал ассет менежмент ҮЦК" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ