• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50196.81

( 103.51 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50196.81 103.51
MSE A Индекс 19091.77 92.14
MSE B Индекс 14209.25 -262.62

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-09 16:08:59

Энэ өдөр нийт 43,371,227,291 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-04-09 09:28:19

Бирж нь 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1324 кодтой, ЗГХБ-Б-26-502 нэртэй Засгийн газрын дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

4-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-08 16:05:57

Энэ өдөр нийт 52,522,924,824 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШСЭН ЗАЛУУС ТА БҮХНИЙГ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

2021-08-18 08:29:30

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулан, хөл нийлүүлэн алхах хүсэл эрмэлзэлтэй Мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн залуус та бүхнийг “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээлэл технологийн албанд ажилд урьж байна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;
  • Харилцааны ур чадвартай; 

Программ зохиогчийн ажлын байранд тавигдах шаардлага:

  • Программ хангамж болон компьютерийн инженер мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
  • Monitoring өгөгдлийн сангийн программ хангамж тохируулах ур чадвартай;
  • PHP, SQL, C#, HTML5, CSS болон JAVASCRIPT, laravel, React технологиуд дээр ажиллах ур чадвартай;
  • Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах өндөр түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Ямар нэгэн framework эзэмшсэн, Linux, Oracle-ийн албан ёсны сертифкатуудтай бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/
  • Боловсролын дипломын хуулбар, хавсралтын хамт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр ирэн компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд өгөх эсвэл davaajav.e@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2021 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай бид холбогдох болно. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ