• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-08-25 06:39:55

2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 313,692,492.53 төгрөгийн үнийн дүн бүхий 1,177,327 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (HCH+15.00%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гутал" ХК (GTL -12.28%) болон "Монгол алт" ХК (ERS -4.76%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 139,692 ширхэг нэгж эрхийг нийт 40,259,880 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн багцын арилжаанд нийт 4,338,588 ширхэг үнэт цаас 1,106,339,940 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 5.91 хувиар өсөж, 37488.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,384,998,118,740.68 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ