• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50686.53

( 13.88 0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50686.53 13.88
MSE A Индекс 19466.82 12.43
MSE B Индекс 14222.55 -48.16

Мэдээ мэдээлэл

"ӨМНӨГОВЬ БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2026-05-12 17:49:45

Анхдагч зах зээлийн арилжааг тогтоосон үнийн аргаар зохион байгуулж, захиалгын үнийн дүн 150,000,000,000 төгрөгт хүрсэн даруйд арилжааг хаах болно.

5-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-12 16:43:11

Энэ өдөр нийт 63,227,630,503 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МЭДЭГДЭЛ

2026-05-12 14:49:45

“Үндэсний дата төв” дээр интернет сүлжээний доголдол гарсантай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрсний арилжаа цуцлагдсан тул тус арилжааг 15:00 цагаас дахин зохион байгуулах болсныг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2021-10-08 09:39:36

Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь нийт 17,484,662 ширхэг хувьцааг нэмж гаргах замаар 14,249,999,530 төгрөгийн санхүүжилтийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 10 дугаар сарын 4-ны өдрөөс өнөөдөр буюу 10 дугаар сарын 8-ны өдрийн 17 цаг хүртэл авч дууслаа. 

Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 1861 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт  25,570,677 ширхэг буюу 20,840,101,755 төгрөгийн үнийн дүн бүхий нийт 1861 захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 46.2 хувиар давсан дүн боллоо. 

Андеррайтераас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын 13,041,306 ширхэг буюу 10,628,664,390 төгрөгийн үнийн дүн  захиалгыг 100% биелүүлж, олон нийтээс ирүүлсэн нийт 4,443,356 ширхэг  буюу 3,621,335,140 төгрөгийн үнийн дүн захиалгыг 35.5%-иар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилахаар боллоо. 

СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагч нар үнэт цаас авч чадаагүй үлдсэн мөнгөн хөрөнгийн буцаан авах эрх үүсэх юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ