• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-10-19 07:06:26

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 286,714,833 төгрөгийн үнийн дүн бүхий 988,419 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК (HAM +8.75%), "Гермес центр" ХК (HRM +4.84%), болон "Махимпекс" ХК (MMX +4.71%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -13.61%), "Эрдэнэт авто зам" ХК (EAZ -13.73%) болон "Ариг гал" ХК (EER -11.22%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 77,151 ширхэг нэгж эрх 37,847,945 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 50 ширхэг Эрдэнэс таван толгой бонд 5000 ам доллараар, 1 ширхэг Эрдэнэс таван толгой бонд 96,000 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

"Тэнгэрлиг медиа групп" ХК -ийн 93793 ширхэг хувьцаа багцаар арилжаалагдсан байна. 

ТOP-20 индекс 1.49 хувиар буурч 39,444.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,828,822,272,403 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ