• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50196.81

( 103.51 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50196.81 103.51
MSE A Индекс 19091.77 0
MSE B Индекс 14209.25 0

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-09 16:08:59

Энэ өдөр нийт 43,371,227,291 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-04-09 09:28:19

Бирж нь 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1324 кодтой, ЗГХБ-Б-26-502 нэртэй Засгийн газрын дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

4-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-08 16:05:57

Энэ өдөр нийт 52,522,924,824 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭТТ БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ

2021-11-10 06:35:44

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг 3 транч буюу үе шаттайгаар гаргахаар Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бөгөөд эхний хоёр транчийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, хоёрдогч зах зээлд идэвхтэй арилжигдаж байгаа билээ. 

Тус бондын хөтөлбөрийн хүрээнд 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 3 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй нийт 142.5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй өрийн хэрэгслийн захиалгыг 2021 оны 11-р сарын 11-ний өдрийн 9:00-15:00 цагийн хооронд авахаар боллоо. 

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ