• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

"БОГД БАНК" НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛЖ, IPO ХИЙНЭ

2021-11-16 07:35:55

Монгол улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн  83.1-р заалт Банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.2.2, 29.2.4 болон бусад хууль журамд нийцүүлэн гаргасан "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ны Гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/98 тоот тушаалаар МХБ-ийн бүртгэлийн I ангилалд бүртгэгдсэн "Богд банк" ХХК-ний шинээр гаргаж буй үнэт цаасыг  Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11-р сарын 10-ны өдрийн хуралдаанаар нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн байна.  

"Богд банк" ХХК нь банкны реформын хүрээнд олон нийтийн компани болох хүсэлтийг ирүүлсэн хамгийн анхны банк болж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 20 хувийг буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэг бүр нь 2,540 төгрөгөөр нийтэд санал болгох замаар нийт 31.75 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд түүнээс 70 хувь буюу 8,750,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувь буюу 3,750,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон худалдах юм.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ