• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49841.27

( -355.54 -0.71% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49841.27 -355.54
MSE A Индекс 18854.55 -237.22
MSE B Индекс 14173.04 -36.21

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-09 16:08:59

Энэ өдөр нийт 43,371,227,291 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-04-09 09:28:19

Бирж нь 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1324 кодтой, ЗГХБ-Б-26-502 нэртэй Засгийн газрын дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

4-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-08 16:05:57

Энэ өдөр нийт 52,522,924,824 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД

2021-11-25 01:51:03

Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого орон даяар 2021 оны 11.01-12.01-ний өдөр хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаарагдах үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд, хувь хүн, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд https://toollogo.1212.mn цахим хаягаар хандан бүртгүүлнэ үү.

www.toollogo.1212.mn цахим хуудсанд аж ахуйн нэгжүүд www.etax.mta.mn татварын цахим системд нэвтрэх хаягаараа, иргэн бол татвар төлөгчөөр бүртгэлтэй бол мөн адил татварын системээр эсвэл www.e-mongolia.mn системд бүртгэлтэй хаягаараа нэвтрэх боломжтой.

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээнд хамаарагдах санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүдийг аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогод  дээрх хугацаанд хамрагдан, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг хүсье.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ