• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50259.94

( 63.13 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50259.94 63.13
MSE A Индекс 19005.34 -86.43
MSE B Индекс 14159.61 -49.64

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-04-09 17:17:22

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

4-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-09 16:08:59

Энэ өдөр нийт 43,371,227,291 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-04-09 09:28:19

Бирж нь 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1324 кодтой, ЗГХБ-Б-26-502 нэртэй Засгийн газрын дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

“БОГД БАНК” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2021-12-07 10:32:26

"Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлийн 1-р ангилалд шинээр бүртгэгдсэн “Богд банк” ХК нь нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12,500,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдөр буюу 12 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч дууслаа.

“Богд банк” ХК-ийн нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 1,243 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 33,203,357,520 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 4.6 хувиар давсан үзүүлэлт болж, "Богд банк" ХК нь банкны салбарын реформын хүрээнд хамгийн анхны нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй банк болох боломжтой боллоо. 

Үндсэн андеррайтер “Эм Ай Си Си ҮЦК” ХХК-ийн ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтээс ирүүлсэн 100 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 86.5 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар боллоо.

СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан үед хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх, хөрөнгө оруулагч нар үнэт цаас аваагүй үлдэгдэл мөнгөн хөрөнгөө буцаан авах эрх үүсэх юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ