• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50119.16

( -77.65 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50119.16 -77.65
MSE A Индекс 19005.34 -86.43
MSE B Индекс 14159.61 -49.64

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-04-09 17:17:22

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

4-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-09 16:08:59

Энэ өдөр нийт 43,371,227,291 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-04-09 09:28:19

Бирж нь 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1324 кодтой, ЗГХБ-Б-26-502 нэртэй Засгийн газрын дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-12-24 15:14:20

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 1,274,507,060.63 төгрөгийн үнийн дүн бүхий 2,084,962 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID+12.34%), "Э-Транс ложистикс" ХК (ETR+11.57%), болон "Хар тарвагатай" ХК (TVT+8.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хүнс" ХК (DHU -10.71%), "Адуун чулуун" ХК (ADL- 5.53%) болон "Богд Банк" ХК (BOGD- 3.07%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 15,390 ширхэг нэгж эрх 9,089,040 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ам.долларын 23 ширхэг үнэт цаасыг 2,208 ам.доллараар арилжаалсан байна. Мөн компанийн багцын арилжаанд нийт 6,156,250 ширхэг үнэт цаас 796,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.24 хувиар өсч 42741.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  5,846,467,165,287.67 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ