• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47887.64

( 155.66 0.33% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47887.64 155.66
MSE A Индекс 18281.97 32.54
MSE B Индекс 15029.71 15.06

Мэдээ мэдээлэл

"MINING WEEK X MINEPRO 2024” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

2024-10-02 21:41:18

Mongolian mining commodity exchange day өдөрлөгийг 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 14:00 цагт зохион байгуулах тул уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцох сонирхолтой иргэн ААН-үүдийг урьж байна.

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-02 17:36:30

Энэ өдөр нийт 29,909,801,866 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХ ЖУРМЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ДАГАЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2024-10-02 15:43:20

“Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт “Энэхүү журмыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэснийг хасч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна. 

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ

2021-12-31 10:46:12

Хөрөнгийн зах зээл үүсч, МХБ байгуулагдсаны түүхт 30 жилийн ой тохиож буй 2021 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, арилжааны хэмжээ, ТОП-20 индекс, шинээр бүртгүүлсэн үнэт цаасны тоо зэрэг хөрөнгийн биржийн гол үзүүлэлтүүд 30 жилийн түүхэн дээд үзүүлэлтүүддээ хүрч, энэхүү өсөлтийг дотоодод төдийгүй олон улсад онцолж байна. Тухайлбал, олон улсын санхүүгийн зах зээлийн голлох мэдээллийн агентлаг болох Bloomberg-ээс МХБ-ийг дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр онцолсон бөгөөд үүнд зах зээлийн ерөнхий чиг хандлагыг  тодорхойлогч ТОП 20 индексийн үзүүлэлт 2021 оны 12-р сарын 5-ны байдлаар 104 хувь буюу 2 дахин өссөн нь голлох нөлөөллийг үзүүлсэн юм. 

Энэхүү өсөлтийн зэрэгцээ дэлхийд тэргүүлэгч санхүүгийн судалгааны агентлаг болох Их Британийн FTSE Russell группээс Монголын хөрөнгийн зах зээлийг 2021 оны 9 сард “Хөгжиж буй зах зээл”-ийн “Ажиглалтын жагсаалт”-нд оруулсан нь дотоодын зах зээлийг олон улсын хэмжээнд таниулж, олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг зах зээлд нэвтрүүлэхэд чухал дэмжлэг болох бөгөөд цаашид зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт болон үр ашгийн хувьд 2021 онд үйл ажиллагаанаас нийт 5.5 тэрбум төгрөгийн орлогыг олж, 2.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулж, Улсын төсөвт нийт 530.8 сая төгрөгийн татвар, хураамжийг зохих хуулийн хугацаанд нь бүрэн төлж, татварын дараах цэвэр ашгийг 3.2 тэрбум төгрөгт хүргэж ажилласан нь компанийн 30 жилийн түүхэнд онцлох өндөр үзүүлэлт боллоо.

Монголын хөрөнгийн биржийн 2021 оны голлох үзүүлэлтүүд, санхүүгийн болон үйл ажиллагааны тойм мэдээлэлтэй танилцана уу.