• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-02-08 17:06:56

2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 462,861,258.61 төгрөгийн үнийн дүн бүхий 1,088,501 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +6.69%), "Бэрх Уул ХК" ХК (BEU +4.55%) болон "Сүү" ХК (SUU +2.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -11.04%), "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -4.39%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -3.88%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 51,829 ширхэг нэгж эрхийг 41,969,833 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.56 хувиар буурч 40,318.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,734,964,285,247.24 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ