• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52925.82

( 300.18 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52925.82 300.18
MSE A Индекс 20410.89 117.44
MSE B Индекс 14181.71 -5.04

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-02-11 13:47:07

2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 523,065,182 төгрөгийн үнийн дүн бүхий 1,380,768 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +14.97%), "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +14.94%) болон "Монгол базальт" ХК (MBW +13.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" ХК (HRM -3.99%), "Говь" ХК (GOV -3.39%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -3.10%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 122,234 ширхэг нэгж эрхийг 29,445,484 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.02 хувиар өсч 41,278.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,794,182,602,745 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ