• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52121.64

( -11.06 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52121.64 -11.06
MSE A Индекс 19778.6 -35.16
MSE B Индекс 14663.84 -68.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-02-15 14:38:20

2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 602,038,421 төгрөгийн үнийн дүн бүхий 834,988 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 27 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөсөг трейд" ХК (HSG +14.96%), "Оллоо"  (OLL +13.51%) болон "Булган ундрага" ХК (BUN +10.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -15.00%), "Сонсголон бармат" ХК (SSG -14.88%) болон "Мерекс" ХК (MRX -14.24%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 60,584 ширхэг нэгж эрхийг 16,833,220 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 4 ширхэг үнэт цаасыг 388,000 төгрөгөөр, ам.долларын 14 ширхэг үнэт цаасыг 1,344 ам.доллараар арилжаалсан байна. 

ТOP-20 индекс -0.49 хувиар буурч 41,632.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,769,107,054,975 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ