• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-02-16 14:14:46

2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 404,500,093 төгрөгийн үнийн дүн бүхий 758,218 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ар баянхангай" ХК (ABH +12.00%), "Жидакс"  (SOH +11.68%) болон "Мандал говь импекс" ХК (MNG +9.54%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.96%), "Сонсголон бармат" ХК (SSG -14.34%) болон "Хот девелопмент" ХК (SDT -13.79%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 19,544 ширхэг нэгж эрхийг 14,579,474 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр, ам.долларын 80 ширхэг үнэт цаасыг 7,918 ам.доллараар тус тус арилжсан бол багцын арилжаагаар 37,547 үнэт цаасыг 300,000,530 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.29 хувиар буурч 41,512.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,758,887,907,285 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ